“Red Velvet” хамтлагийн Joy эрүүл мэндийн асуудлын улмаас тоглолтод оролцож чадахгүй болжээ

“Red Velvet” хамтлагийн Joy эрүүл мэндийн асуудлын улмаас эмнэлэгт үзүүлж, амрах шаардлагатай болсон талаар “SM Entertainment” мэдээлсэн байна. Тус хамтлаг “R to V” нэртэй аялан тоглолтоо хийж байсан юм.

Joy өнгөрсөн баасан гарагт (2023.04.21) Сингапур хотод хийсэн тоглолтын үеэр бие нь муудаж концертыг эрт орхих шаардлагатай болсон байна. Ийм учраас тэрээр Японд тавдугаар сарын 3, 4-ний өдөр болох тоглолтод оролцож чадахгүй болжээ. Энэ мэдээлэл гарсны дараа Joy-н шүтэн бишрэгчид түүнийг сайн амарч, хурдан тэнхрээрэй гэх мэт дэмжлэгийн үг хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Koreaboo

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments