Дөрвөн хүүхдээ алдсан эмээ тэдний дурсгалд зориулж 1600 км дугуйтай аялах болжээ
Шотландын Галловэй бүсийн оршин суугч, Мэвис Патерсон 85 насны төрсөн өдрөө тохиолдуулан бурхан болсон дөрвөн хүүхдийнхээ дурсгалд зориулж 1600 км дугуйтай аялах бослон байна. Тэрээр Шотландыг бүхэлд нь дугуйтай тойрох төлөвлөгөөтэй байгаа аж.
Патерсон дөрвөн жилийн дотор харамсалтайгаар гурван хүүхдээ алдсан юм. Түүний хүү Сэнди 2012 онд зүрхний шигдээсээр нас барж, охин Кэтие нь 2013 онд вирусийн гаралтай хатгааны улмаас амьсгал хураан, хүү Боб 2016 онд авто ослоор нас баржээ. Тэрээр одоо хийж гэж буй дугуйтай аяллаараа Макмилланы хорт хавдартай өвчтөнүүдэд тусламж үзүүлэх төвд хандив босгож өгөх зорилготой байгаа юм. Патерсон өмнө нь 1540 км замыг дугуйтай туулснаар тийм урт зайг туулсан хамгийн өндөр настай эмэгтэйгээр тодорч байжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ