Суданы хямрал Сири болон Ливи улсын иргэний дайнаас дордох магадлалтайг анхааруулав

Суданы экс ерөнхий сайд Абдалла Хамдок улсынх нь хямрал Сири болон Ливид гарч байсан иргэний дайнаас долоон дор нөхцөл байдал үүсгэх магадлалтайг анхааруулжээ. Хэрвээ мөргөлдөөн үргэлжилсээр байвал дэлхий дахины хувьд хар дарсан зүүд болж хувирах болно гэж тэрээр хэлсэн байна.

Тус улсын цэргийн хүчин болон “RSF” зэвсэглэсэн бүлгэм хоорондын мөргөлдөөн хоёр долоо хоногийн турш үргэлжилж, зуу зуун хүн амь насаа алдаж олон мянган хүн хөрш орнууд руу дүрвээд байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт (2023.04.27) хөрш улсууд болон АНУ, Их Британи, НҮБ-ын тусламжтай гал зогсоох тохиролцоог 72 цагаар сунгасан ч хоёр тал байлдахаа зогсоогоогүй байна. Байлдааны улмаас Суданы нийслэлд нүүн шилжиж чадаагүй сая сая гаруй хүмүүс хоол, ундны усгүй хүндхэн нөхцөлд байгаа юм.

Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *