|

Украины дайныг зогсоохоор Пап лам Путинтэй уулзахыг хүсэж байна

Ромын Пап лам Францис мягмар гарагт (2022.05.04) Украины дайныг зогсоохын тулд Владимир Путинтэй уулзах хүсэлт тавьсан ч хариу аваагүй байна. Тэрбээр Corriere Della Sera” сонинд ярилцлага өгөхдөө Оросын үнэн алдартны сүм эцэг Кирилл дайныг дэмжсэн явдлыг шүүмжилжээ.

Ватиканаас Путинд явуулсан санал бичигт “Пап лам би Москвад айлчлахад бэлэн байна. Гэвч Кремлийн удирдагч үүнийг зөвшөөрөх хэрэгтэй. Бидэнд хариу өгөөгүй байгаа ч одоог хүртэл тасралтгүй санал тавьсаар байгаа. Одоогийн байдлаар Путин уулзалт хийх хүсэлгүй, бүүр чадахгүй ч байж магадгүй хэмээн би эмээж байна. Ийм аймшигтай харгислалыг зогсоохыг оролдох хэрэгтэй шүү дээ” гэсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *