В.Путин Ялалтын баярын өдөр Украинд дайн зарлах магадлалтай

Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын зэвсэгт хүчин Украины газар нутагт халдан довтолсныг Москва дайн биш, “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байгаа аж.

Харин тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баярын өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Украинд жинхэнээсээ дайн зарлах магадлалтайг Өрнөдийн судлаачид анхааруулж байна.Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны ойн өдөр болгон тэмдэглэдэг.

Украинд анх цэрэглэн халдахдаа ч Путин хоёрдугаар сарын 23-ны “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тааруулж байжээ.

“Дайн зарлах нь хамгийн хатуу хувилбар байх болно. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй шийдвэр” гэж Crisis Group-ийн Оросын шинжээч Олег Игнатов ярьж байна. Түүний үзэж байгаагаар дайн зарласнаар Москвагийн эрх баригчид цэрэг татлага эхлүүлэх, эдийн засгийн боломж нөөцөө цэрэг дайны үйл ажиллагаанд дайчлах, улс орондоо цэргийн дүр дэглэм тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авах боломжтой болох гэнэ.

Гэхдээ Оросын эрх баригчдын шийдвэрийг урьдчилан таах маш хэцүүг тэр хэлж байна. “Бүх шийдвэр ганцхан хүн, түүний цөөн тооны зөвлөхүүдийн хүрээнд гардаг тул таахад тун бэрх” гэж тэр ярьсан юм.

Эх сурвалж: CNN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *