СУДАЛГАА: Японы IX ангийн сурагчдын 12 хувь нь Англиар ярьж чадна
Япон улс 500 сургуулийн 42 мянган есдүгээр ангийн сурагчаас Англи хэлний ярианы улсын шалгалт авахад 12 хувь нь л асуултад хариулж чадах хэмжээний ярианы чадвартай гэсэн дүн гарчээ. Энэ нь 2019 оны үзүүлэлт болох 18 хувиас буурсан үзүүлэлт гэж Японы Боловсролын сайд нь даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ ярив.
Тэрбээр “Жил бүр улсын шалгалт авдаг ч энэ удаагийн тухайд дөрвөн жилд нэг удаа сурагчдын Англи хэлний чадварыг үнэлж үзлээ. Гэтэл сурагчдын 60-аас илүү хувь нь бидний бэлтгэсэн ганцхан асуултад зөв хариулж чадсангүй. Унших, сонсох, бичих чадварыг үнэлж үзэхэд дунджаар 46 хувь нь сайн оноо авсан ч нь өмнөх оноос буурсан үзүүлэлт” гэсэн байна.
Үнэлгээг нэгтгэвэл Японы есдүгээр ангийн сурагчдын Англиар унших, сонсох чадвар 50 хувьтай, бичих чадвар нь 24 хувьтай байна.
Эх сурвалж:Japantimes
Б.ДОЛЖИНЖАВ
Bid ymr ch heliig tugs ezemshigchiin chadna. Aviyastai bolhoor
Yum surdaggui durakuud bn shd