|

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд товчоодод шалгалт хийж байна

Наймдугаар сарын 10-наас нийслэлийн найман авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон баталгаат бус замуудад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлжээ. Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газраас таван хүний бүрэлдэхүүнтэй хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах юм.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн Г тарваганы мах худалдан авч идэж тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй өвдсөн нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2023 оны наймдугаар сарын 8-ны өдрийн шинжилгээний хариугаар “Тарваган тахал өвчний гэдэсний хэлбэр” батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж биеийн байдал хүндэвтэр, ойрын хавьтлын есөн хүнийг тогтоож хяналтад авсан.

ЗӨСҮТ-өөс Шуурхай хариу арга хэмжээний хоёр баг гурван техник хэрэгслийг голомт бүхий таван газарт (айл өрх гурав, амралтын газар нэг, автомашин нэг) нийт 385 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулсан байна.

•Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд наймдугаар сарын 10-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртггэгдэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний хариугаар онош үгүйсгэгдсэн.

Иймд:

  • Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх
  • Тарваган тахал өвчнөөр өвчилсөн, түүнтэй төстэй өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр байранд нь орох, эд юманд нь хүрэхийг цээрлэх
  • Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх, хөл хорионы дэглэмийг чанд сахих
  • Байгалийн голомтот нутагт зөвшөөрөлгүй агналт хийхгүй байх. Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх. Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх
  • Амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments