“Google”-н ажилтан хиймэл оюун ухаан хөгжүүлсэндээ харамсдаг гэжээ
“Google” компанид хиймэл оюун ухааны хөгжүүлэлт хийдэг 75 настай Жеффри Хинтон ажлаасаа гарч, хиймэл оюун ухаан (AI) биднээс ухаалаг болж магадгүй гэж анхааруулга өгсөн байна. Тэрээр салбартаа хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг гэгддэг аж. Хинтон “New York Times”-д бичсэн захидалдаа тус технологийг хөгжүүлсэндээ харамсдаг гэж хэлээд, ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэн байна.
Хиймэл оюун ухаан нь хүний тархитай ижил мэдрэлийн тогтолцоо ашиглаж сурах, мэдээлэл боловсруулахыг үйлийг хийдэг аж. Үүний “deep learning” гэж нэрлэдэг, ингэснээр тус AI нь яг л хүн шиг суралцах юм. Хинтон “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Одоогоор бид тэднээс илүү ухаантай ч төд удалгүй энэ байдал өөрчлөгдөж магадгүй. GPT-4 гэх мэт хиймэл оюун ухаан ерөнхий мэдлэгээр бол ямар ч хүнийг давсан том мэдээллийн сантай. Харин үндэслэл, шалтгаан хамааралтай бодох тал дээр сул хөгжсөн. Энгийн үндэслэл л гаргаж чаддаг” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ