Дмитрий Медведев Зеленьскийг хөнөөхөөс өөр арга алга гэв

Украины тал Владимир Путиныг хөнөөх гэж оролдоод бүтэлгүйтсэн хэмээн Кремль мэдэгдэл хийсний дараа Дмитрий Медведев Орос улсад Володимир Зеленьскийг хөнөөхөөс өөр сонголт үлдээгүй гэж хэлсэн байна. ОХУ-ын экс Ерөнхийлөгч Медведев өөрийн Телеграм хуудас дээрээ Кремль рүү халдсан нь терроризм, ОХУ Зеленьскийг хөнөөхөөс өөр сонголтгүй боллоо гэж бичсэн аж.

Харин Украины тал Кремльд болсон халдлагатай ямар ч холбоогүй гэж мэдэгдээд байгаа. Зеленьскийгийн зөвлөх “Кремль рүү рүү дайрлаа гэж мэдэгдэл хийж байгаа нь тун удахгүй ОХУ томоохон хэмжээний террорист халдлага хийхээр төлөвлөж байгааг илтгэж байна” гэсэн бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Орос-Украины дайн эхэлснээс л хойш Зеленьскийг хөнөөх даалгавар авсан тусгай баг ажиллаж эхэлсэн ч бүтэлгүйтсээр ирсэн. Хэрвээ Зеленьский ямар нэгэн байдлаар нас барвал түүнийг орлох хүнийг сонгосон байгаа гэж Украины засгийн газар өмнө нь мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *