Инфляцын түвшин дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ.
Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17%
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1%
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2%
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7%
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 13%
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7%
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4%
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны дөрөвдүгээр сард 15.8 хувь гарсан бол 2023 оны уг сард 11.3 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.5 нэгж хувиар буурсан байна.