Илон Маск Твиттерийг удирдах шинэ захирал томилжээ
Тэрбумтан Илон Маск Твиттерийг удирдах шинэ захирал томилсон гэдгээ тус сошиал платформ дээр жиргэж мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн жил Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан билээ. Маск томилсон хүнээ нэрлээгүй ч шинэ эмэгтэй захирал зургаан долоо хоногийн дараа гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлнэ гэж бичсэн байна.
Ингэснээр Маск Твиттерийн технологи хариуцсан дарга болох юм. Өнгөрсөн жил Маск өөрийн Твиттер хуудас дээрээ тус компанийг өөр хүнээр удирдуулах уу гэсэн асуулттай санал асуулга явуулахад жиргээчид тийм гэж хариулсан. Твиттерийн захирал өөрчлөгдөнө гэсэн мэдээ гарсны дараа Тесла компанийн хувьцааны үнэ нэмэгджээ. Теслагийн хувьцаа эзэмшигчид Маскийг тус компаниа хөсөр орхиж, Твиттерт анхаарлаа хандуулах болсон гэж буруутгаад байсан билээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ