Газар хөдлөлтөд “Бэлэн бай”-хыг анхааруулав
Өчигдрөөс олон нийтийн газруудад байршаад буй “Бэлэн бай” гэсэн QR бүхий сурталчилгааны самбар иргэдийн сонирхлыг татаад буй.
Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Бид стратегийн команд штаб сургуулийнхаа хүрээнд “Бэлэн бай” 20 хоногийн аяныг эхлүүлж байна. Тус сурталчилгааны самбар дээрх QR кодыг уншуулах юм бол газар хөдлөлтийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон Улаанбаатар хотод байгаа 191 аюулгүй цэгийн байршил зэрэг мэдүүллүүдийг энгийнээр хүргэсэн байгаа” гэлээ.
ОБЕГ-аас хийсэн аналитик судалгааны дүнгээр иргэдийн газар хөдлөлтийн талаар мэдлэг, ойлголт цэгцгүй, бэлтгэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг цэгцтэй байдлаар иргэдэд хүргэх үүднээс Belenbai.mn-г бэлтгэсэн байна.
Түүнчлэн ирэх зургадугаар сарын 8-ны өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотод суурилуулсан зарлан мэдээллийн дохиогоор ард иргэдэд аюулгүй цэг талбай дээр цугларах, нүүн шилжих дадлага сургууль, эрэн хайх, аврах ажиллагаа болон хээрийн эмнэлгээ дэлгэх зэрэг ажлуудыг хийхээр болжээ.
Thus, ascites retention often requires symptomatic relief, but there is no effective treatment established in malignancy related ascites, and it is often difficult to both reduce ascites and relieve its distress walmart priligy
priligy amazon canada DHT E2 would be 3