Х.Нямбаатар: 152 гэдэг тоог математикийн эрдэмтэд судалгаагаар гаргаж ирсэн
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “152 гэдэг тоог математикийн эрдэмтэд таван сая хүртэлх хүн амтай улсад парламентын төлөөлөл ямар байх вэ гэдгийг судлаад гаргаж ирсэн. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Тэр утгаараа парламентад суудалтай улс төрийн хүчнээс тоог бууруулъя, Ардчилсан нам 40х60 харьцаатай болгоё гэсэн.Ардчилсан намын гаргасан 40х60 харьцаатай дүйж очиж байгаа. Ерөнхий сайдын барьж байгаа хатуу бодлого одоогийн 76 гишүүн, түүнээс өмнөх үеийн гишүүд тойргийнхоо зовлонг мэддэг тогтолцоог эвдэхгүй, хөндөхгүй байя гэж үзсэн” гэв.