УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг 61 гишүүн дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна. “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г пропорционал аргаар сонгоно” гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг 61 гишүүн дэмжив. Улмаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн хугацааг 2023 оны тавдугаар сарын 22-30-ны хооронд явуулах тогтоолыг төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжин, баталлаа. Энэ хугацаанд хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдийн саналыг сонсох ажлыг зохион байгуулах аж.