М.Даваатогтох: Албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан бол оролцсон бүх талыг шалгана
Авлигатай тэмцэх газар(АТГ)-аас Боловсролын зээлийн сан болон Нүүрсний гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох “Иргэн, ААН-ээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Нөгөөтээгүүр АТГ гүйцэтгэх ажиллагааны шугамаар гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд хэрэг нээгээд ажиллаж байна. Уг асуудлыг 1992 оноос хойш яагаад шалгаагүй вэ гэж сэтгүүлч асууж байна. Гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хуулийн зохицуулалттай учраас тэр.Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтооно. Ингэхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй байж зээл авсан байвал оролцсон бүх талыг шалгана” гэлээ.