АНУ зээлийн таазаа өсгөх хэлэлцээнд хүрэхгүй бол дефолт зарлана

АНУ-ын засгийн газар зургаадугаар сарын нэгэн гэхэд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төлбөрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарлаж магадгүй аюул тулгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин МакКартитэй зээлийн таазаа өсгөх хэлэлцээ хийж эхэлсэн ч хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа юм.

МакКарти “Бид тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна” хэмээсэн бол Байден “Дефол зарлах аюул одоо байхгүй” гэсэн байна. АНУ-ын Засгийн газрын жил болгоны төсөв орлогоосоо давдаг. Ийм учир Америкийн засгийн газар бонд гаргаж олон улсын хөрөнгө оруулагч нараас санхүүжилт босгож зээл авах маягаар төсвийн үлдсэн хэсгээ босгодог. Одоогийн байдлаар АНУ-ын зээлийн тааз 31.4 их наяд ам.доллар байгаа, энэ хэмжээг зургаадугаар сарын 1 гэхэд өсгөх шаардлагатай байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *