Д.Өнөрболор:УИХ-ын гишүүдийг 126 болголоо гээд шударга хүмүүс гарч ирэх үү гэж иргэд асууж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Иргэдийн төрд итгэх итгэл ихээхэн суларчээ. УИХ-ын гишүүдийг 126 болголоо гээд шударга, ёс суртахуунтай хүмүүс гарч ирэх үү гэсэн асуултад хариулт нэхэж байна. Засаглал сайн байсан бол хулгай дээрэм гарахгүй байв. УИХ-ын гишүүдийг хулгайч гэж нэрлэж байна. Иргэдтэй уулзахаар маш их бухимдлаа илэрхийлж байна. Цалин нэмнэ гэхээр хүмүүс баярлахаа больжээ. Цалин нэмэхээр үнэ өснө гэж айж байна. Эдийн засаг өссөн ч тэр өсөлт айл өрхөд нөлөөлөөгүй байна. Иргэд өсөлт гарсан гэж үзэхгүй байна. Бодит байдал ийм байгааг бид бодолцох ёстой.” гэв.