ЦЕГ: Прокурорын зөвшөөрлөөр эхнэр, хүүгээ зодсон этгээдийг цагдан хорино

Өчигдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр хоёр сартай жирэмсэн эмэгтэй, таван настай хүүгийн хамт нөхөртөө зодуулсан хэрэг гарлаа. Энэ тухай цагдаагийн байгууллагаас:

“Тавдугаар сарын 31-ны өдөр 23:30 минутын орчимд “Хүү бид хоёрыг зодчихлоо” гэх дуудлага ирсний дагуу холбогдогч этгээдийг хойшлуулшгүй саатуулж, эрүүлжүүлэх байранд саатуулсан. Хохирогч болох ээж хүү хоёрыг хамгаалах байранд авъя гэх хүсэлтийг тавьж, хохирогч нарын гэмтэл, бэртлийн зэргийг тогтоолгохоор шүүх шинжилгээний эмчийг томилон ажиллаж байна. Цагдан хорих үндэслэлийн дагуу цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад цагдан хорих хүсэлтийг тавьсан. Ээж хүүг хамгаалалтад аваад ажиллаж байна” хэмээх мэдээллийг өгөв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments