С.Ганбаатар: Эмэгтэйчүүдийн парламентад орж ирэх үүд хаалга, боломжийг нээх нь чухал

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нэгдүгээрт, эрэгтэй, эмэгтэй байна уу аль нэг хүйсийн 40 хувь байна гэдгийг дэмжиж байгаа.Эмэгтэйчүүдийн парламентад орж ирэх үүд хаалга, боломжийг бид нээх нь энэ удаагийн Сонгуулийн хуулийн маш чухал асуудал.Зарим нь эмэгтэйчүүдэд таалагдах гэж ярьж байна гэж ухар мөчид юм ярих дуртай.Юу ярьдагийг би мэддэг болчихсон.Эрх баригчдаа та нар Социал демократ үзэлтэй.Социал демократ намын гол төлөөлөгч Фридрих Эберт анх энэ саналыг Германы парламентийн Сонгуулийн хуулинд оруулж байсан. 40 хувийг би дэмжиж байгаа.Энэ хасагдаж орж ирэх магадлал өндөртэй.Манай эрчүүд бие биедээ хайртай учраас. 30 жил бид эрчүүд давамгайлсан улс төрөөр явлаа.Эмэгтэй хүнд тал засах гэж байгаа даа биш.Эмэгтэйчүүдийн зовлон зүдгүүр бэрхшээл энэ чуулганы шийдвэрт оролцоосой гэж би хүсч байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *