20 удаа шумбалт хийсэн ч голд живсэн 7 настай хүүгийн цогцсыг олсонгүй
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн “Найман толгой” гэдэг газар Дэлгэрмөрөн голд өсвөр насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн нийт 20 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар Д /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 20:30 цаг хүртэл осолдсон “Найман толгой” гэдэг газраас “Хилэнгийн гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, нийт 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.
Эх сурвалж: ОБЕГ