Дархан-Уул аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Дархан-Уул аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж, зургаадугаар сарын 15-ны өдрийн 06.00 цагаас эхлэн зургаадугаар сарын 17-ны 20.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүртгэл, бэлэн байдлыг хангуулж бүрэн хамруулахыг бүх шатны байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгосон байна.
Мөн дээрх хугацаанд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нөлөөлөхгүйгээр олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, урлагийн тоглолт, хурал цуглаан, бүх төрлийн соёл, спортын үйл ажиллагааг аймгийн онцгой комиссын шийдвэрээр зохион байгуулах аж.