Улс төрийн намын тухай хуулийн онцлох заалтууд

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг  Төрийн ордонд боллоо.Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй олон зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, хоёр удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж огт оролцоогүй, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй бол улс төрийн намыг идэвхгүйд тооцож, төрийн санхүүжилтийг нь зогсоох мөн намын нэрээр сонгуульд орох эрхийг нь хязгаарлахаар тусгасан байна.

Улс төрийн намын орлогын эх үүсвэр аль болох олон эх үүсвэртэй байх, тухайлбал иргэдээс бага хэмжээний хандивыг аль болох олноор авах, гишүүдээсээ татвар авах, сонгуульд оролцсон амжилттайгаа уялдуулж УИХ-д авсан суудал, сонгуульд авсан саналтайгаа хувь тэнцүүлж төрийн санхүүжилт авна.

Төрийн санхүүжилт буюу мөнгөн дэмжлэгийг өмнө нь зөвхөн УИХ-д суудалтай намуудад өгч байсан бол энэ удаа УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын хоёр хувиас доошгүй санал авсан бүх намуудад авсан саналтай нь дүйцүүлж хувилж өгөх, мөн дээр нь суудалтай намуудад бас суудлаар нь өгөх байдлаар зохицуулжээ.

Харин төрөөс үзүүлэх санхүүгийн шууд бус дэмжлэгт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын анги танхимыг ашиглах, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгт жилд 30 минут хүртэл хугацаатай үнэ төлбөргүй оролцохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *