С.Эрдэнэбат: Хувийн тэтгэврийн асуудалд УИХ-ын гишүүдийн лобби орж байна
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭ-ийн холбооноос олон мянган иргэд хөдөлмөрчдийн саналыг хүргүүлсэн боловч, хүргүүлсэн саналыг хассаны зэрэгцээ дэд ажлын хэсгээр эцэслэн хэлэлцээгүй байхад тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор оруулсан, МҮЭ-ийн холбооноос тэтгэвэр өвлөгддөг болгох тухай, Нийгмийн даатгалын засаглал зэрэг олон саналыг хуулийн төсөлд хүргүүлсэн талаар мэдээлж байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нэн түрүүнд хууль шинэчлэгдсэнээр шударгаар нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар үр өгөөжтэй вэ гэдэг нь чухал юм.Ирээдүйд зарцуулахаар хадгалсан мөнгөндөө бид нар өөрсдөө эзэн байх нь НД-ын багц хууль юм. Хувийн тэтгэврийн асуудалд УИХ-ын гишүүдийн лобби орж байна” гэв.
МҮЭ-ээс өгсөн дэмжигдсэн саналын нэг нь тэтгэврийг өвлүүлэх буюу тэтгэвэр авч байсан хүний 10-аас дээш жил хамт амьдарсан эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийн 20 хувийг өгөх юм.