Э.Тэмүүжин: Зайсангийн замыг нэг чиг болгосон шийдвэр буруу, түгжрэл бууруулж чадахгүй
Зам тээврийн судлаач Э.Тэмүүжин өнөөдөр Зайсангийн замыг нэг чиг болгосон шийдвэр буруу болохыг өөрийн судалгаагаар танилцууллаа.
Тэрбээр энэ асуудлын хүрээнд Зайсангийн уулзвар дээр 10 төрлийн судалгаа, дөрвөн төрлийн шинжилгээ хийж оргил цагийн ачааллаа дийлэхгүй түгжирч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тухайлбал, одоогийн байгаа зайсангийн уулзвар жижиг учир өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг 30 хувь сайжруулснаар түгжрэл буурна гэж тэрбээр үзжээ.
Э.Тэмүүжин “Цагдаа ажиллаж байсан ч дүрэм зөрчиж буй тээврийн хэрэгсэл буурахгүй байгаа нь амьдралгүй шийдвэр гэдгийг баталж байна. Зайсангийн уулзварыг ямар ч тооцоо хийлгүйгээр задлах хөдөлгөөн зэргээр ярьж буруу шийдвэр гаргасанд харамсаж байна. Түгжрэлийг бууруулахаар ингэж буруу ажиллавал зам барьсан ч түгжрэл буурахгүй. Үндэслэл, тооцоо судалгаатай ажлаа эхлүүлэх хэрэгтэй” гэлээ.