Ш.Оргил Хөх хотод суух ерөнхий консулын патентаа хүлээн авчээ

Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод суух ерөнхий консул Ш.Оргил Консулын патентаа энэ сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас гардан авчээ.

БНХАУ-д 6,000 гаруй Монгол Улсын иргэн байгаагаас Хөх хотод 120 орчим иргэн оршин суудаг байна.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт:

  1. Хөх хот
  2. Бугат
  3. Ухай
  4. Улаан хад
  5. Улаанцав
  6. Тунляо
  7. Ордос
  8. Баяннуур хотууд болон Альшаа аймаг хамаарагддаг аж.

Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *