Боловсролын зээлийн сантай холбоотойгоор 3000 гаруй суралцагчаас мэдүүлэг авч байна
Боловсролын зээлийн сангийн/БЗС/ үйл ажиллагаанд хийж буй шалгалтын явцын талаар Эрүүгийн цагдаагийн албанаас/ЭЦА/ өнөөдөр мэдээлэл өглөө. ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг БЗС-д шалгалт хийж байгаа юм.
Энэ талаар ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд “Тус сангаас төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, мэдээлэлд ойр этгээдүүд тэтгэлэг авч эргэн төлөөгүй, тэтгэлгийн мөнгийг завшсан эсэх зэрэг байдлаар шалгаж байгаа.1997 оноос хойш гадаад улсад суралцахад дэмжлэг үзүүлэх зээл, тэтгэлэг олгох шийдвэр гаргасан Боловсролын сайд нарын тушаалын асуудлыг мөн шалгаж байгаа.Суралцагч бүрийн хувийн хэрэгт үзлэг хийж, тэтгэлэг, зээлийн төлбөрийг шилжүүлсэн байдал зэрэгт санхүүгийн шинжилгээг хийн эхний ээлжид 3000 гаруй суралцагчаас гэрчийн мэдүүлэг авч байна.Зээлтэй холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа” гэв.