|

Хөл хорионд буй Шанхай хотын иргэд хүнсгүй болж байна

БНХАУ-д коронавирусийн халдварын дахин нэг давлагаа эхэлж халдварын голомт нь Шанхай хот болсон билээ. Энэ удаагийн давлагаа нь Ухань хотод явагдсанаас илүү хүчтэй өрнөж байгаа юм. Үүнээс болж албан тушаалтнууд Шанхай хотын зарим хэсэгт өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөл хорио тогтоосон. Энэхүү хөл хориог мягмар гарагт (2022.04.05) өргөсгөн Шанхай хотыг бүхэлд нь хамруулах болсон билээ.

Хөл хорионы дэглэмийн улмаас иргэд хүнсээ захиалж, захиалгыг нь авчрахыг хүлээх хэрэгтэй болсон аж. Хотыг бүхэлд нь хөл хорионд оруулсны улмаас төрийн болон хувийн компаниудын хүргэлтийн ачааллыг хэт нэмэгдүүлсэн байна. Шанхайн зарим бүсэд оршин суудаг хүмүүст хүргэлт огт очихгүй байгаа аж. Мөн технологитой харьцах чадвар нь муу хүмүүс хэрхэн хүнсээ захиалж буй гэх мэт олон асуудал Шанхай хотод тулгарч байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *