Ш.Батхүүгийн хорих ялыг хэвээр үлдээж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан баасан гаригт/2023.06.30/ болж, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалан 109 сая ам.долларын зээл авч хохироосон “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Батхүүд есөн жилийн хорих ял оноож байсан юм. Тодруулбал, дээрх хэрэгт холбогдуулан Ш.Батхүүгээс гадна  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, мөн тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал асан Б.Мөнхжаргал, мөн тус үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна.

Ингээд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс  Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлажээ.

 Мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *