ТОДРУУЛГА: Цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг олж тогтоон сахилгын арга хэмжээ авчээ
Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна.
Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч “У” байсан ба урьдчилсан байдлаар найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь “Нэг нэгнийгээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэж хэлсэн нь тогтоогдож, хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.
Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна.
Яахаараа арга хэмжээ авах гэж ямар үндэслэл бна вэ