БНСУ-ын бүх нийтийн ажил хаялт хоёр долоо хоног үргэлжилнэ

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хоёр долоо хоногийн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.

“KCTU”-ын дарга Ян Кён Сү “Ерөнхийлөгч Юн Сог Ёл засгийн газартайгаа хамт огцор” хэмээх уриан дор  эхэлж буйг мэдэгдсэн байна.

Долоодугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх уг ажил хаялт нь Юн Сог Ёлын засгийн газрыг огцруулах уриалгад олон нийтийн дэмжлэгийг авах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөхийг шаардах, “чэболыг дэмжсэн, хөдөлмөр эрхлэлтийн эсрэг”  явуулж буй засгийн газрын бодлогыг зогсоох зорилготой гэж “KCTU”-ын албаны хүмүүс хэллээ. Чэбол нь Өмнөд Солонгосын “баян гэр бүлийн” бүлэглэлүүд юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *