Эрлинг Хааланд “Premier League”-н нэг улиралд хамгийн их гоол хийсэн тоглогч боллоо
“Manchester City” клубийн довтлогч Эрлинг Хааланд “Premier League”-н нэг улиралд хамгийн их гоол оруулсан тоглогч болж, рекорд тогтоолоо. 22 настай тэрээр “West Ham” клубийн эсрэг хийсэн тоглолтын үеэр 35 дахь гоолоо хийж, Алан Ширер болон Эндрю Коул нарын хамтран эзэмшдэг 34 гоолын рекордыг эвдсэн байна.
Хааланд “Sky Sports” агентлагт ярилцлага өгөхдөө “Миний хувьд маш онцгой шөнө өнгөрлөө. Би үнэхээр баяртай байна, өөрөөрөө бахархаж байна. Гурван гоол оруулж чадсандаа сэтгэл өндөр байна. Одоо үлдсэн тоглолт болгонд анхаарлаа хандуулах цаг ирлээ. Манай баг ч гэсэн их баяртай байгаа” хэмээжээ. “Premier League”-н энэ улирлын төгсгөл хүртэл тэрээр таван удаа тоглох юм.
Эх сурвалж: BBC Sport
Б.БУЯНДОРЖ