ШУУРХАЙ: Цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн тул аваарын горимд шилжүүллээ
Цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр /м3/ ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар усны хэмжээ 221 мянган шоо метрт хүрээд байна.
Иймд аваарын горимд шилжүүллээ хэмээн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.