В.Путин: Монголын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ “Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон.Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.Танд эрүүл энх, амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *