БНСУ-д үерийн улмаас 39 хүн нас барж, 49 хүн сураггүй алга болжээ

БНСУ-д долдугаар сарын 09-нөөс хойш ихээхэн хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж даваа гарагийн байдлаар 49 хүн сураггүй алга болсон гэж “Yonhap” агентлаг мэдээллээ.

Үүнээс нас барсан хүний тоо 39-д хүрсэн гэж Солонгосын гамшгийн аюулаас хамгаалах төв мэдээлсэн байна. Хүчтэй үерийн улмаас 628 төрийн өмчит байр, 317 хувийн орон сууц, байшин усанд автаж, 150 орчим зам, гүүр эвдэрчээ. Үүнтэй холбоотойгоор 10 мянга гаруй айлыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим айл цахилгаангүй болоод байгаа аж. Бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир сонор сэрэмжтэй байхыг БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын төвөөс анхаарууллаа.

 Эх сурвалж:Yonhap

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *