Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орно
Өнөө, маргаашдаа Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар ахиухан хэмжээний бороо орж, маргааш өдөр нутгийн өмнөд хэсгээр халах тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байхыг мөн мэдээллээ.
2023 оны долдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал:
19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
22-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох аж.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх юм байна.