Баян-Өлгий аймагт түр зуурын усархаг бороо орж, 55 айлын хашаа, байшин усанд автжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр 22:40 цагаас 20 минут орчим түр зуурын усархаг бороо оржээ. Үүний улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшингийн усыг соруулан гаргах арга хэмжээ авчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *