НҮБ: Хэт халалтын улмаас зүрхний шигдээс болон нас барах эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хэт халалтын улмаас зүрхний шигдээс болон нас барах эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлаг анхаарууллаа. НҮБ-ын цаг агаар, цаг уурын асуудал эрхэлсэн Дэлхийн цаг уурын байгууллагын цахим хуудсанд нийтэлснээр, сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн агаарын температур урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна.

Хойд Америк, Азийн зарим хэсэг, Хойд Африк, Газар дундын тэнгис зэрэг дэлхийн олон бүс нутагт энэ долоо хоногт агаарын температур цельсийн 40 градус давж халж, хэт халалт  үргэлжилж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, хүний бие хэт халууны ачааллаас эргэн сэргэх хугацаа хангалтгүй байснаар зүрхний шигдээс, нас баралтын тохиолдол нэмэгдэхэд хүргэдэг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *