Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолыг ил болголоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталсан.

Энэ тогтоолд дурдсанаар хуульд тусгайлан эрх олгосон этгээд гэдэгт ямар субъектийг хамааруулж үзсэн шүүхийн шийдвэр, практикаас үзэхэд дор дурдсан этгээдийн хүрээнд хууль хэрэглээний зөрүү үүсжээ.

Тухайлбал: Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Өмгөөлөгч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ”, 29.3- т “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” хэмээн өмгөөлөгчийн нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасан байна.

Гэхдээ энэхүү зохицуулалтын хүрээнд өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх үед томилолт шаардлагатай эсэх болон хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар шүүхүүд өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул өмгөөлөгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны журам”-ын хүрээнд нэхэмжлэл гаргах эсэх, мөн ингэхдээ томилолт шаардах эсэх буюу “хуульд тусгайлан эрх олгогдсон байх” нөхцөлийг аль тохиолдолд хангасан гэж үзэх талаар тайлбарлах шаардлага үүсчээ.

Дэлгэрэнгүй тогтоолтой https://supremecourt.mn/files/20236/0_1689743909.pdf энд дарж танилцана уу.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *