25 дугаар эмийн сангийн уулзвараас Өргөө кино театр хүртэлх авто замыг засварлаж эхэлжээ

Улаанбаатар хотод долдугаар сарын 23-ны өдөр аадар бороо орсны улмаас зарим зам эвдэрсэн.

Тухайлбал, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо Чингүнжавын гудамжны 25 дугаар эмийн сангийн уулзвараас Өргөө кино театр хүртэлх авто замд их хэмжээний эвдрэл үүссэн юм. Тухайн авто замын нүхэн эвдрэл засварлах, суурь бэлдэх, хашлага засварлах, цэвэрлэгээний ажлууд хийж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Уг 1974 онд бетон суурь, асфальтан хучилттайгаар анх баригдсан. 2007, 2019 онд их завсар хийгдэж байжээ. Энэ жил тус замын сэргээлтийн ажлыг хийх бөгөөд ирэх онд баруун үерийн далан руу усыг нь хийх төлөвлөгөөтэйгөөр зураг төслийг нь боловсруулж, шинээр тавина хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэлж байв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments