УБТЗ: Төмөр замын засвар дуусч, галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  долдугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн  хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан. Үүнтэй холбоотойгоор тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл сэргээн засварлах ажлыг 12 цагийн дотор шуурхай зохион байгуулж дууссанаар /2023.07.26./  өнөөдрийн 12 цаг 09 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *