Аянга бууж гэрт байсан хоёр иргэн түлэгджээ

Увс аймгийн Сагил суманд айлын гэр дээр аянга буусны улмаас гэрт байсан хоёр иргэн түлэгдсэн байна.

Тодруулбал, тус сумын Баянзүрх багийн Дэрчингийн-Орой гэдэг газар өчигдөр /2023.8.1/ 17.30 цагт малчин айлын гэр дээр аянга бууж, гэрт байсан 53 настай иргэн А, мөн 37 настай иргэн А нар түлэгдсэн байна. Сагил сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн мэдээлж буйгаар дээрх хоёр иргэн нь бага зэрэг түлэгдсэн тул шаардлагатай эмчилгээг хийжээ.

Сагил сум нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т байрладаг юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *