Өмгөөлөгч Ю.Батболд: Ц.Төмөр айлын мал байтугай өөрийн малыг ч танихгүй учир бүгдийг нь будчихсан

“Найман ишигний” гэх олон тооны малыг хулгайлах хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхэллээ.

Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нар нь  Ж.Эрэвгийлхам, Т.Болдбаатар нарынх гэдгийг мэдсээр байж 56 тооны малыг нуун дарагдуулж, зохих байгууллагад мэдүүлээгүй, будгийг нь өөрчилсөн зэрэг нь шүүхийн явцад хангалттай тооны нотлох баримтаар нотлогдсон гэж шүүгч мэдэгдэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд “Ц.Төмөр малын зүс, нас мэдэхгүй талаар эхнэр Л.Гэрэлзаяа нь ярьсан. Тиймээс хүмүүсээс худалдаж авсан өөрийн мал гэж бодон бүх малаа ногоон будгаар буджээ. Үүнд дүгнэлт хийгээчээ. Бусдын мал гэдгийг мэдэхгүйгээр өөрийн мал гэж бодоод будсан асуудалд дүгнэлт хийхийг хүсч байна” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *