ШҮҮХ: Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар 56 тооны малыг нуун дарагдуулж, зохих байгууллагад мэдүүлээгүй
“Найман ишигний” гэх олон тооны малыг хулгайлах хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхэллээ.
Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нар нь Ж.Эрэвгийлхам, Т.Болдбаатар нарынх гэдгийг мэдсээр байж 56 тооны малыг нуун дарагдуулж, зохих байгууллагад мэдүүлээгүй, будгийг нь өөрчилсөн зэрэг нь шүүхийн явцад хангалттай тооны нотлох баримтаар нотлогджээ.
Анх нийлсэн малаа авах хүсэлтийг Ж.Эрэвгийлхам гаргахад шүүгдэгч тал болох Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар зөвшөөрөөгүй байна. Тиймээс цагдаагийн байгууллагад хандан цагдаагийн хамтаар очиж 48 тооны малаа тоолж авчээ.
Гэвч эдгээр малын хуучин цэнхэр будгийг дарж хайчлан ногооноор будсан байжээ. Мөн найман тооны ишиг дутуу байсан байна. Ийн төд удалгүй энэ найман тооны ишгийг сумын төвөөс 30 км газарт байрлах нэгэн айлд шөнийн цагаар аваачин “Манай худалдаж авсан ишиг байгаа юм. Удахгүй ирж авнаа” гэж шүүгдэгч Даариймаа хэлсэн гэдгийг гэрчүүд нотолсон гэж улсын яллагч ярилаа.
Аль ч өнцгөөс харсан монголд хуулийн үндсэн зарчмууд алдагдаж хууль тэгш бус үйлчилдэг болсоныг энэ явдал харууллаа.Хууль тогтоогчид нь хуулийн ямарч мэдлэггүй мэдрэмжгүй улаан шуналаас өөр юмгүй усан толгойтууд болох нь харагдлаа. Монголын төр ямархан мулгуу болох нь харагдлаа. Нийлээд дараа нь бүрэн бүтэн ялгаад авчихсан хэдэн хурга ишигний төлөө нэг өрх айлынхаа амьдралыг самарч 2 нас ч хүрээгүй хүүхдийг хөхнөөс нь салгаад хараа хяналтгүй орхиж чадаж байгаа нь монгол төрийн эмгэнэл.