ИРГЭН: Зодуулсан хүү шокноосоо гарч чадахгүй байсан, хэрвээ ингээд нас барсан бол яах байсан юм бэ
Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдээд байна. Бичлэг хийсэн эмэгтэй цагдаад мэдэгдсэний дагуу СБД-ийн Цагдаагийн хэлтсээс тухайн этгээдийг олж тогтоон, шалгаж эхэлжээ. Бичлэгийг анх цахим ертөнцөд байршуулсан иргэн цахим ертөнцдөө дараах тайлбарыг хийжээ.
“14 настай хүү байсан. Ихэртэйгээ тоглож байхад дундуур нь нэг жаахан дугуйтай хүүхэд гарахдаа оногдчихсон юм. Унатал нь 2,3 алгадаж цохьсон. Шокноосоо гарч чадахгүй амьсгалж чадахгүй байсан. Хэрвээ энэ хүүхэд ингээд шоконд ороод нас барчихсан бол яах байсан юм бэ? Хэн нэгний хүүхдэд дураараа хариуцлага тооцож, ухамсаргүй үйлдэл гаргахаа томчууд болих хэрэгтэй ?!!! Үнэхээр эмзэг нийгэмд байнга ийм зүйл болдог шүү” гэв.