Даншиг наадамд оролцохоор Өвөр Монголын 18 бөх иржээ
“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан Хангарди ордны 14 давхарт өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр болох бөхийн барилдааны зохион байгуулалтын талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав тайлбарлав.
Тэрбээр “Тус даншиг наадмыг энэ жил Монголын үндэсний бөхийн холбоотой хамтраад үндэсний бөх, Монгол туургатан бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Үндэсний бөхийн барилдаанд 256 бөх сугалаагаар барилдана. Үүнд олон давуу талтай гэж үздэг. Мөн Өвөр Монгол 64, ОХУ-ын Буриад улсын 64 бөх барилдаан болно. Манай улс Монгол туургатныхаа цөм нь юм. Тиймээс Монгол туургатнуудыгаа урьж оролцуулж, өргөн дэлгэр болгохоор ажиллаж байна. Одоогоор Өвөр Монголын 18 бөх ирээд байна. Харин Халимаг, Тувагийн бөхчүүд замдаа явж байна” гэв.