Хятадын Шандунь мужид 5.5 магнитудын газар хөдлөлт болж, 21 хүн гэмтжээ
Хятадын Шандунь мужийн нэгэн тосгонд ням гарагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 21 хүн гэмтжээ. Мөн төрийн төв телевиз CCTV-гийн мэдээлснээр 126 байшин газар хөдлөлтийн улмаас нурсан байна. Ийн түргэн тусламжийн багийнхан тус бүс нутагт ажиллаж байгаа аж.
Хятадын Газар хөдлөлтийн захиргаанаас мэдээлснээр газар хөдлөлтийн төв цэг нь Бээжин хотоос 300 км-ийн зайтай байжээ. Үүний улмаас Бээжин хот галт тэрэгний 60 аяллыг цуцалсан байна.
Эх сурвалж: CNN
Б.ДОЛЖИНЖАВ