RFID чипийг ирэх сараас иргэдийн тээврийн хэрэгсэлд суурилуулна

 “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулах ажлыг нийслэлээс эхэллээ” хэмээн өнөөдөр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулахад “Цахим гэрчилгээг нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын машинд олгож байгаа. Ирэх сараас иргэдийн тээврийн хэрэгсэлд суурилуулна. Энэ талаар баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулж, цахим гэрчилгээг хэрхэн олгох талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *