“Канүн” хар салхи Өмнөд Солонгосоос Хойд Солонгосыг чиглэнэ
Японд хоёр хүний амь насыг хохироосон “Канүн” хар салхи өнөөдөр буюу пүрэв гарагт Солонгосын хойгийг чиглэн орж ирсний улмаас хүчтэй бороо орж салхи салхилж эхэлжээ.
Энэ хар салхинаас урьдчилан сэргийлэн Солонгосын сургуулиуд цахимаар хичээллэж, бүх нислэг цуцлагдаж, 10 мянга гаруй хүнийг эрсдэлтэй бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Мөн 18 мянган өрхийн цахилгааныг тасалсан байна. Энэ салхи өнөө орой Хойд Солонгосыг чиглэнэ гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ.
Борооны улиралтай холбогдуулан ихээхэн хэмжээний хүчтэй бороо үргэлжлэн орсны улмаас Солонгост 47 хүн амиа алдаж, 35 хүн гэмтэж бэртээд байна. Японд хүчтэй борооны улмаас зургаан хүн, Канүн хар салхинаас үүдэн хоёр хүн амиа алдаж 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.Мөн Бээжинд Доксури хар салхинаас үүдэлтэй үерээс болж 33 хүн нас бараад байна.
Эх сурвалж:New York Times
Б.ДОЛЖИНЖАВ