Нэг настай хүүхдийг зодож, өрөөнд цоожилсон цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Ой гарантай хүүхдийг удаа дараа чимхэж, цохиж, өрөөнд цоожилсон цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох хэргийг Дарханы прокуророос шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн ажилтан тус цэцэрлэгт нэг настай хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.