“Дэлхийн гоо үзэсгэлэн, хил хязгаар товчлолууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд “Дэлхийн гоо үзэсгэлэн, хил хязгаар товчлолууд” БНХАУ болон Монголын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ.
“Бүс ба зам” санаачилгын арван жилийн ойг тохиолдуулан Хятадын Үйлчилгээний худалдааны нийгэмлэгийн Олон улсын солилцооны ажлын хороо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Хятадын 20 орчим уран бүтээлч Монгол улсад зочилж байгаа юм.
Хоёр орны уран бүтээлчид, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоо, солилцоог идэвхжүүлэх, уран бүтээлийн агуулгыг баяжуулах, хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор уран бүтээлийн солилцоо, бүтээлийн үзэсгэлэн, уулзалт болон бусад үйл ажиллагаа явуулж буйн анхны ажил нь “Дэлхийн гоо үзэсгэлэн, хил хязгаар товчлолууд” үзэсгэлэн”юм.